ББСБ-уудад торгууль ногдуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.06-нд нийтлэгдсэн

ББСБ-уудад торгууль ногдуулжээ

Санхүүгийн
зохицуулах хорооноос валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, дүрэм
зөрчсөн 13 банк бус санхүүгийн байгууллагад нийт 49.9 гаруй төгрөгийн торгууль
ногдууллаа.

Тодруулбал, тус хорооноос Чингэлтэй дүүргийн нэг, хоёр, гуравдугаар
хороонд гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн
этгээдэд газар дээрх үзлэг, шалгалтыг арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хийхэд
шалгалтаар нийт 51 иргэн, хуулийн этгээд
хамрагдаж байжээ. Үүнээс 28 хуулийн этгээд нь СЗХ-ноос ББСБ-ын тусгай
зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан бол 20 ББСБ тусгай зөвшөөрлийн нөхцөл,
шаардлагыг бүрэн хангаж ажиллахгүй байгааг тогтоосон байна.

Иймээс дээрх ББСБ-д
үүргийн биелэлтийг энэ сарын сарын 3-ны өдөр дахин шалгахад зөрчлөө арилгаагүй,
валютын мэдээ нь санхүүгийн баримтаас зөрүүтэй байсан 13 ББСБ-ыг тус бүр 3,8
гаруй сая төгрөг, нийт 49,920,000.00 төгрөгийн захиргааны торгууль ногдууллаа.

  У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж