"Playboy" сэтгүүл өнгөрсөн 60 жилийн турш секс, нөхөн үржихүйн хяналт, иргэний эрх, ДОХ, ижил хүйстний эрх, дайн, нийгмийн хүлцэнгүй байдал, хувь хүний эрх чөлөө гээд олон чухал сэдвүүд дээр хамгийн зөв талд байсаар ирсэн учраас “Playboy Mongolia” сэтгүүлийг гаргахаар болсноо сэтгүүлийнхэн хэлж байлаа.
“Playboy” сэтгүүл нь анх 1953 онд хэвлэгдэж эхэлснээс хойш урлаг, спорт, улс төр, бизнесийн салбарт тэргүүлж яваа эрчүүдийн унших дуртай сэтгүүлийн нэг байсаар иржээ. “Playboy Mongolia” сэтгүүлийн хамт олон өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхийн алдарт сэтгүүлийн монгол хувилбарыг өөрийн орны уншигчдад таниулахыг зорин ажиллаж байгаа юм.
“Playboy Nigth Fever” шоунд Германы Плэймэт, DJ Катрин, Кристан нар болон ОХУ-ын "Забава" хамтлагийн бүжигчид оролцох юм байна. Мөн энэ удаагийн шоуны үеэр Монголын 13 плэймэтүүдээс шилдгийг нь шалгаруулах аж. “Playboy Mongolia” сэтгүүлийн төрсөн өдөр, нэг жилийн ойд зориулсан шоу маргааш "Вегас" клубт болох бөгөөд секси плэймэтүүдтэй уулзахад нэгхэн хоног үлдээд байна.