Чуулганы хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.12.06-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болоод салбарын сайд нар гишүүдийн асуусан асуултад хариулт өгсөн юм. Хуралдаанаар хамгийн олонтаа давтагдсан асуултаар орон нутгийн удирдлагын асуудлыг Ерөнхий сайд ямар учраас гацааж байгаа тухай байсан бөгөөд Ерөнхий сайд ч үүнд “Засгийн газарт хамааралгүй, шүүхийн асуудлаас болж хүлээгдэж гацсан зүйл байгаа” гэх хариултыг өгсөөр байв.

Сайдын өгч буй хариултанд сөрөг хүчний гишүүд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн “Бид асуулт асууж, Ерөнхий сайд маань маазарч, эсвэл бөөрөнхийлөөд жил гаруй болчихлоо. Энэ асуултын цагийг үр дүнтэй болгомоор байна. Ядаж нэг хоёр нь шийдэгддэг болох хэрэгтэй байна” гэж байв.

Хурлын төгсгөлд гишүүн Б.Бат-Эрдэнэ  мөн л “Засаг дарга нарыг томилохдоо ялгавартай хандаж байгаа чинь үнэн шүү дээ. Бид энд болж байна гэж үзээд байдаг, гэтэл орон нутагт чинь болохгүй байна шүү дээ” гэх шүүмжийг хэлсэн байна.

Э.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж