
МУИС-ийн эрдмийн зөвлөл өнөөдөр 17.00 цагт МУИС-ын дугуй зааланд хуралдаж, захирал А.Галтбаярыг огцруулах, ёс зүйн хариуцлага тооцох талаар хэлэлцэхээр болжээ. Эрдмийн зөвлөлийн 81 гишүүний 30 нь буюу 3/1 нь гарын үсэг зурснаар ийнхүү ээлжит бус хурлыг зарлаад байгаа аж. Энэ үеэр сургуулийн багш нар уриа лоозон барих эсэргүүцлээ илэрхийлэх юм байна.
Захирал А.Галтбаярыг томилогдсон цагаас эхлэн сургуулийн зарим багш нар ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр ТАЗ болон АТГ-т хандаж байсан. Өнөөдрийн хурлаар түүнийг Эрдмийн зөвлөлтэй зөвлөлдөлгүй дүрмийг өөрчилж, эрх мэдлийг зөвхөн захиралд төвлөрүүлсэн гэх асуудлыг хэлэлцэх гэнэ.
С.ОТГОН