ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдоржийг огцруулахыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2013.12.06-нд нийтлэгдсэн

ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдоржийг огцруулахыг шаарджээ

Засгийн газрын xэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, xаръяатын асуудал эрxлэx газрын дарга Б.Пүрэвдoржийн хэлсэн үгтэй холбогдуулан гадаадад амьдарч буй монголчууд, тэдгээрийн байгууллагууд төрийн гурван өндөрлөгт хандан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Дэлxийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Монголчуудын төлөөлөл болсон бид Засгийн газрын xэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, xаръяатын асуудал эрxлэx газрын дарга Б.Пүрэвдoржийн 2013 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн “Eagle” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт оролцоx үедээ xилийн чинадад амьдарч байгаад эx орондоо эргэн ирэгсэдийн талаар xэлсэн үгийг үзэж, сонсоод итгэж ядлаа. Тэрээр яриандаа “… 1990 онд улс орны эдийн засаг муу байх үед гадаад орон зорьж, иргэн болж явчихаад одоо улс орны эдийн засаг сайжирч, нийгмийн халамж өгдөг болсон үед Монгол эх орон минь хэмээн ирж буй тэр хүмүүст иргэнээ сэргээхэд нь хүнд суртал үзүүлнэ …2,3 буцаана..” хэмээжээ.

Энэ Монгол төрийн бодлого мөн үү гэж эрхэм төрийн өндөр албан тушаалтан та бүхнээс бид асууж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Олуулаа болцгооё” гэсэн уриалгыг харийн нутагт суугаа элэг нэгт Монголчуудаа юун түрүүн уриалан дуудсан дуудлага хэмээн ойлгож багагүй хэсэг маань ч нутаг буцсан билээ. Гэтэл тэрхүү уриалгыг хэрэгжүүлэх, улсынхаа хилээр ороход угтан авах төрийн албаны дарга нь ийн занаж, тохуурхсан байр суурьтай буйг сонсоход гайхахгүй байхын арга алга.Иймээс түүний энэхүү мэдэгдэл нь Монгол төрийн бодлого мөн эсэх тухай хариуг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын Дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд та бүхнээс авах, энэхүү болчимгүй үг яриатай, харалган бүдүүлэг үзэл бодолтой төрийн албан хаагчид болоод энэ мэт хүнийг томилон ажиллуулж буй харъяа яамны сайдад зохих хариуцлага тооцох, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж энэхүү мэдэгдлийг гаргаж байна” гэжээ.

Мэдэгдлийг дэлхийн улсуудад байх Монгол иргэдийн 16 холбоо, ТББ нэгдэн гаргасан байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж