Соёлын яамныхан шалгалтаа өгнө

Хуучирсан мэдээ: 2013.12.06-нд нийтлэгдсэн

Соёлын яамныхан шалгалтаа өгнө

Соёл, спорт аялал жуулчлалын яамныханд сайд нь монгол бичиг сурах даалгавар сар гаруйн өмнө өгсөн. Соёлын яамны ажилчид монгол бичиг сурсан байх ёстой гэсэн хатуу даалгавар авсан нь олон ажилчдыг сандаргаж, яаж сурах вэ гэж толгойгоо гашилгаж байсан гэсэн шүү.

Тэгвэл монгол бичиг сурсан соёлын яамныхан энэ сард шалтгатаа өгөх гэнэ.

Тус яамны ажилчдаас унших, ур чадварын шалгалтыг МУИС-ийн багш Ш.Чоймаа авах юм байна. Соёлын сайдын энэхүү шийдвэр олон хүн сайшаагдаж байсан юм.
Монгол бичгээ яамнаасаа эхлээд сурч, үлгэр дууриал болгож байгаа нь сайшаалтай харин үүнийг нь сурах төрийн албан хаагчид хэд байгаа бол гэж зарим хүмүүс “хардаж” байсан юм.

Сар гаруйн хугацаанд яамны ажилчид монгол бичгийг хэрхэн суралцсан бол.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж