
Австралийн тагнуулын албаны 20 мянга орчим нууц мэдээллийг, Сноуден АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагт ажиллаж байхдаа байгууллагынхаа компьютераар дамжуулан хулгайлсан байж магадгүй гэдэг талаар яриа гарч байна. Хулгайлагдсан мэдээллийн тухай нарийн тоо баримт байхгүй.
Индонезийн удирдлагыг тагнаж, иргэдийнх нь утсыг чагнаж байсан мэдээлэл Сноуденд байж болох талтай гэнэ. Түүний гарт австрали тагнуулчдын хэдэн мянган файл орсон байж магадгүй.
Баримтууд Австралийн гадаад бодлогод ноцтой нөлөөлөхөөс гадна Индонези-австралийн харилцаанд гүнзгий ан цав үүсгэх эрсдэлтэй гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР