Санчирийн зургаан өнцөгтийг шинээр зурагт буулгав

Хуучирсан мэдээ: 2013.12.06-нд нийтлэгдсэн

Санчирийн зургаан өнцөгтийг шинээр зурагт буулгав

Санчир гаригийн зургаан өнцөгт. Фото: NASA
Сансрын аппарат «Кассини» Санчир гаригийн хойд туйлын зургаан өнцөгт хуй салхины шинэ гэрэл зургийг хийн  дэлхийд дамжуулжээ. Эрдэмтэд сансрын аппаратын тойрог зам нь Санчирийн экваторын хэсэгт байгаагүйг ашиглав. Аппарат тойрог замдаа орохын тулд олон удаа зүг чиглэлээ өөрчилж тойрог замынхаа налууг нэмэгдүүлснээс одоо гаригийн туйлын хэсгийн зургийг авах боломжтой болсон байна.

Сансрын аппарат хийн асар том гаригт 2004 хүрэх үед “Вояджер” аппаратын нээн дамжуулсан зургаан өнцөгт нь туйлын шөнийн улмаас сүүдэрт байсан юм. Тэгээд 2009 оноос эхлэн түүнийг нарны туяа гэрэлтүүлэх болжээ. Санчирийн нэг жил нь манай гаригийн 29,5 жилтэй тэнцдэг.

Зургаан өнцөгт, ИК-диапазон, 2006 он. Фото: NASA
Зргаан өнцөгт толбо  2006 онд хэт ягаан туяаны диапазонд л ажиглагдаж байсан юм. Кассини хиймэл дагуулын  гэрэл зургууд нь 5 микрометрийн урттай долгионы мэдрэмжтэй гэрэл зургийн аппаратаар авчээ.

Кассини аппаратын тусламжтайгаар эрдэмтэд цуврал гэрэл зургуудыг аваад дараа нь тэднийг нэгтгэсэн зургийг бүтээв. Тэр нь гаригийн агаарын хөдөлгөөнийг тогтоох боломжийг өглөө.  Санчир гаригийн агаарын хуй салхи нь дэлхийн хамгийн том шуургануудаас хоёр дахин их хүчтэй гэж одон орон судлаачид үзлээ.

Туйл орчмын димнамик. Фото: NASA
«Кассини» аппаратаас хийсэн цуврал гэрэл зургуудаас харахад Санчир 10 цаг 34 минутад нэг удаа тэнхлэгээр эргэх бөгөөд  гэрэлтүүлэгийн өөрчлөлт, гадаргаар нь гүйх сүүдэр тодруун гарчээ.

Зургаан өнцөгт  толбо нь агаарын тогтвортой урсгалын нийлбэр болж байна. Энэ үзэгдлийн тогтвортой байдлыг Санчирийн хийн гадарга нь нэг янзынх гэж гариг судлаачид дүгнэж байна. Дэлхийд агаарын урсгал нь газрын гадрагын янз бүрийн бүтэцтэй мөргөлдөж байдаг бол санчирийн циклон нь гаригийнхаа гадаргатай мөргөлддөггүй. Санчирын агаар мандал аль зэрэг гүнзгий, түүний дор юу байгаа нь одоогоор зөвхөн онлын загвар гаргах таамаглал хэвээр.

Туйлын хуй салхи.  Фото: NASA
Энэ зургийг 2012 оны арваннэгдүгээр сарын 26-нд авсан байна. Өнгө нь болзолт: (харагдах  хилийн ойролцоох хэт ягаан туяа) нь ногооноор, 752 нанометр нь улаанаар, 890 нанометр нь хөхөөр дамжуулагджээ.

«Кассини» аппарат Санчирийн системд 2004 оноос  хойш ажиллаж байгаа. Энэ үеэр Санчир ба түүний дагуулд улирал солигджээ. Санчрийн тойрог замд аппарат урт хугацаанд ажилласан нь санчирийн хойд хэсэгт “хавар” хэрхэн ирж, Санчир ба түүний цорын ганц дагуул Титаны агаар мандалд хэрхэн нөлөөж буйг  мэдэх боломжийг эрдэмтэдэд өгчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж