Сансрын аппарат хийн асар том гаригт 2004 хүрэх үед “Вояджер” аппаратын нээн дамжуулсан зургаан өнцөгт нь туйлын шөнийн улмаас сүүдэрт байсан юм. Тэгээд 2009 оноос эхлэн түүнийг нарны туяа гэрэлтүүлэх болжээ. Санчирийн нэг жил нь манай гаригийн 29,5 жилтэй тэнцдэг.
Кассини аппаратын тусламжтайгаар эрдэмтэд цуврал гэрэл зургуудыг аваад дараа нь тэднийг нэгтгэсэн зургийг бүтээв. Тэр нь гаригийн агаарын хөдөлгөөнийг тогтоох боломжийг өглөө. Санчир гаригийн агаарын хуй салхи нь дэлхийн хамгийн том шуургануудаас хоёр дахин их хүчтэй гэж одон орон судлаачид үзлээ.
Зургаан өнцөгт толбо нь агаарын тогтвортой урсгалын нийлбэр болж байна. Энэ үзэгдлийн тогтвортой байдлыг Санчирийн хийн гадарга нь нэг янзынх гэж гариг судлаачид дүгнэж байна. Дэлхийд агаарын урсгал нь газрын гадрагын янз бүрийн бүтэцтэй мөргөлдөж байдаг бол санчирийн циклон нь гаригийнхаа гадаргатай мөргөлддөггүй. Санчирын агаар мандал аль зэрэг гүнзгий, түүний дор юу байгаа нь одоогоор зөвхөн онлын загвар гаргах таамаглал хэвээр.
«Кассини» аппарат Санчирийн системд 2004 оноос хойш ажиллаж байгаа. Энэ үеэр Санчир ба түүний дагуулд улирал солигджээ. Санчрийн тойрог замд аппарат урт хугацаанд ажилласан нь санчирийн хойд хэсэгт “хавар” хэрхэн ирж, Санчир ба түүний цорын ганц дагуул Титаны агаар мандалд хэрхэн нөлөөж буйг мэдэх боломжийг эрдэмтэдэд өгчээ.