
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн эхнэр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бололтой. Энэ талаар сайд Х.Тэмүүжин өөрийнхөө твиттер хуудаснаа “Манай эхнэр дүрэм зөрчиж камерт бичигдэж дээ, янз нь. Торгуулийн хуудас хүргэж өгөх гэсэн юм гээд шуудангаас гэрийн хаяг асууж байна” гэж жиргэсэн байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг камераар бүртгэгдсэн зөрчлийн акт, торгуулийн нэхэмжлэл энэ удаад Хууль зүйн сайдынд зочлох бололтой.
Б.ШАРХҮҮ