УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдаанаа сайн мэдээгээр эхлүүлэх болсноо дуулгалаа. Тэрээр “Арванхоёрдугаар сарын 3-нд Монгол уран бичлэгийг, арванхоёрдугаар сарын 5-нд монгол гэрийг урлах, гэртэй холбоотой зан заншлыг ЮНЕСКО биет бус өв соёлоор албан ёсоор бүртгэн авсан. Ингэснээр Нэгдсэн үндэсний байгууллагын яаралтай хамгаалах соёлын хамгаалалтад уран бичлэг маань багтлаа” гэв.
Мөн тэрээр гишүүдэд монгол бичгээ хурдан сурахыг уриалж байгаагаа дуулгаж “монгол бичгээ мэддэггүй үл мэдэгчид надаас эхлээд байгаа шүү, эх хэлээ хурдан сурах хэрэгтэй шүү” гэсэн байна.
Э.ЭНХ