Дорноговийн Засаг даргыг огцруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.06-нд нийтлэгдсэн

Дорноговийн Засаг даргыг огцруулжээ

Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 3, 4-нд болж, Засаг дарга П.Ганхуягийг огцруулсан байна. Тодруулбал, аймгийн ИТХ-д оролцсон 23 гишүүний 17 нь “Огцруулах хангалттай үндэслэл бүрдсэн” гэж үзэн дэмжсэн байна. Төлөөллийн хувьд авч үзвэл ИТХ дахь 27 суудлын 16 нь Ардчилсан нам, 10 нь МАН, үлдсэн нэг суудал МАХН-ынх аж.

Харин огцруулах үндэслэлдээ таван асуудлыг хөндсөн байжээ. Үүнд  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, орон нутгийг 2016 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт муу. Тэдгээрийг хэрэгжүүлэхээс зайлсхийсэн. Мөн зарим сумын Засаг даргын буруутай үйлдлийг хаацайлж, өөгшүүлдэг,  тендер болон газар өмчлүүлж ашиглуулахтай холбоотой хууль бус үйлдлийг хийсэн гэж үзсэн юм байна.

Тиймээс Дорноговь аймаг Засаг даргагүй болоод байгаа бөгөөд ИТХ-ын гишүүд тэр дундаа Ардчилсан намын гишүүд дунд Засаг даргын төлөөх ширүүхэн марафон ирэх өдрүүдэд өрнөх болж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж