Ким Чен Уны хүргэн ах Өмнөдөөс орогнол хүсчээ

Хуучирсан мэдээ: 2013.12.06-нд нийтлэгдсэн

Ким Чен Уны хүргэн ах Өмнөдөөс орогнол хүсчээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны хүргэн ах Чан Сун Тэк Өмнөдөөс оргонол хүссэн тухай түүний дотны хамрагчийн эх сурвалжтай орон нутгийн телевизэд мэдээлжээ. “YTN” агентлагт мэдээлснээр Чан Сун Тэк аль хоёр сарын өмнө Өмнөд Солонгосын албаныханд оргонол хүссэн өргөдөл гаргасан гэнэ. Тэрээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр Хойд Солонгосын армийн дээд албаны дэд даргын албан тушаалаасаа бууснаас хойш Хятадад байгаа аж.  Харин энэ талаар Өмнөд Солонгосын Нэгтгэлийн яамны албаны хүнээс тодруулахад ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны үзэж буйгаар Ким Чен Уны улстөрийн бодлогод хүчтэй нөлөө үзүүлдэг, хөшигний ардах удирдагч гэгдэж байсан Чан Сун Тэк ойрын хоёр туслах нь авилгын хэрэгт холбогдож, цаазаар авахуулснаас суудлаасаа буухад хүрсэн гэнэ.

Б.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж