Гэмтэгсдэд тусламж үзүүлж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Гэмтэгсдэд тусламж үзүүлж эхэлжээ

Өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны хуучин эцэст том оврын автобусыг шаланз машин мөргөж, хоёр хүн нас барж, есөн хүн бэртсэнийг Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Мөн Хан-Уул дүүргийн Энхтайваны гүүрэн дээр осол гарсан талаар мэдээлсэн. Дахин тодруулсан мэдээллээр бол  Хан-Уул дүүргийн 1-р хороо буюу Шинэ өглөө хотхоны орчимд хоёр жижиг тэрэг мөргөлдсөн байна. Машинд байсан гурван хүн бэртэж, долоо настай охин эмнэлэгт хүрэх замд нас барлаа.  Одоо Гэмтлийн эмнэлэгт дээрх осолд өртсөн арав гаруй хүнийг хүлээн авч, тусламж үзүүлж эхлээд байна.

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүлээн авах тасгаас энэ талаар  16.20 цагт тодруулахад “Манайд гэмтсэн 10 гаруй хүн ирсэн. Энд үнэхээр хөл толгойгоо алдсан бужигнаан болсон. Одоо л гэмтэж бэртсэн хүмүүсээ тасгууд руу шилжүүлж тусламж үзүүлж эхэлж байна” гэлээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж