Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Үүнд:
Ажлын хэсгийн ахлагч:
Д.Дамба-Очир -Улсын Их Хурлын гишүүн
Гишүүд:
Х.Бадамсүрэн -Улсын Их Хурлын гишүүн
Б.Батбаяр -Улсын Их Хурлын гишүүн
Н.Батбаяр -Улсын Их Хурлын гишүүн
Ц.Баярсайхан -Улсын Их Хурлын гишүүн
Д.Одхүү -Улсын Их Хурлын гишүүн
А.Тлейхан -Улсын Их Хурлын гишүүн
Д.Тэрбишдагва -Улсын Их Хурлын гишүүн
Ц.Цэнгэл -Улсын Их Хурлын гишүүн
Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа авах чиглэлээр Улсын Их Хурлын Тамгын газар, Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба, Засгийн газрын ажлын хэсэг болон холбогдох бусад байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг татан ажиллуулахын зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулж, тэдний саналыг авах замаар иргэдийн оролцоог хангаж ажиллахыг байнгын хорооноос ажлын хэсэгт үүрэг болгожээ.
Д.ОЮУН