Эрээн хотоор дамждаг экспорт, импорт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Эрээн хотоор дамждаг экспорт, импорт нэмэгджээ

“Синьхуа” агентлагаас өнөөдөр мэдээлснээс үзвэл 2010 оны эхний хагас жилийн байдлаар БНХАУ-ын Эрээн хотоор дамждаг экспорт, импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 75,56 хувиар өсч 1,27 тэрбум ам.доллар болжээ. “Монгол Улстай хил залгаа оршдог хуурай замын энэ том боомт дээр энэ оны эхний таван сарын байдлаар экспорт 87,27 хувь нэмэгдэн  520 гаруй сая ам.доллар, импорт 68,15 хувиар өсч, 744 сая ам.долларт хүрчээ.

Тус боомтоор оны эхний таван сард ачаа эргэлтийн хэмжээ 2009 оны  эхний хагасынхаас 2,83 тонноор нэмэгдэж, Хятад-Монголын хилээр 600 мянган хүн нэвтэрчээ. Энэ нь мөн л өнгөрсөн оныхоос 36 хувиар өссөн үзүүлэлт юм байна” хэмээн Синьхуа “агентлаг” мэдээлжээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж