Хэргийн газраас мэдээлж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Хэргийн газраас мэдээлж байна

Баянхошууны замд шаланз машин нийтийн тээврийн автобустай мөргөлдөж, хоёр хүн газар дээрээ амь насаа алдсан аймшигтай осол гарсан талаар бид мэдээлсэн. Манай сурвалжлагчийн газар дээрээс нь мэдээлснээр бол тоосго ачиж явсан шаланз машин автобусыг мөргөж, эрчиндээ дахин нэг машин мөргөж, явган явж байсан хүнийг дайрсан гэж хүмүүс ярьж байна. Машинд дайруулсан явган зорчигч газар дээрээ нас барсан бололтой. Шаланз машин мод зарж байсан хоёр хүнийг дайрах шахаж, ачиж явсан тоосго нь тэдэн дээр унасан бололтой. Мөн энэ машинд дайруулсан жижиг тэргэнд жолооч, эхнэр хүүхдийн хамт явж байсан. Тэд хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор ослын газар дээр ажиллаж байгаа цагдаа нар ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөхгүй байна. Осол гарсан орчимд гурван ч шатахуун түгээх станц байдаг. Хэрвээ том машин эсрэг чиглэл рүү эргэсэн бол шатахуун түгээх станцыг мөргөж, дэлбэрэх аюултай байсан гэж ойр орчныхон нь ярьж байна. Бид удахгүй Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн гэмтсэн хүмүүсийн биеийн байдлын талаарх мэдээллийг хүргэх болно.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж