Хүнд сурталт түшээ, архи 2-ын өдөр

Хуучирсан мэдээ: 2013.12.06-нд нийтлэгдсэн

Хүнд сурталт түшээ, архи 2-ын өдөр

Утаатай улсын жиргээчдийн энэ өглөөний сэдэв мөн л утаа. Өглөө бүр гэрээсээ гарахдаа хоолойгоо хорсгон, ханиалгаж, хажуудах хүнээ олж харахгүй ажилдаа ирэх жиргээчдийн хувьд том асуудал хэвээр. Утааны асуудал болжморуудын дунд өвөл дуустал үргэлжлэх мөнхийн сэдвийн нэг биз ээ. Арванхоёрдугаар сар гарч, шинэ жилийн уур амьсгал ч жиргээчдийн дунд  оржээ. Твитерчид өөрсдийн шинэ жил хийх гэж байгаатай холбогдуулан жиргээчдийн шинэ жилийн такс эрэлт эхтэй байгаа.

Энэ өдрийн жиргээнд Архины эсрэг хуультай холбоотой асуудал өрнөв. Төрийн ордонд архинаас гарсан 100 залуу чуулж, архины эсрэг асуудлыг хөндөж ярьсантай холбогдуулан   жиргээчид архины тухай хэлэлцсэн. Хууль санаачлахыг олон жиргээч дэмжиж байсан бөгөөд гагцхүү Тамхины хяналтын хууль шиг зохицуулалт муу байвал мөн л асуудал дагуулна гэдгийг жиргээчид сануулж байсан юм.

Тухайлбал,

-B.Bolor-Erdene ‏@Bolorerdene_fn. Сөжүны спиртын агуулгыг бууруулсан нь улам их хэрэглүүлэх, хяналтыг багасгах гэсэн арга юм.

-Bold-ErdeneAltan ‏@onkelboyko.demjij bna Arhi zarah heden tsegiig haasnaar asuudal arilahgui Humuus zarimdaa mar ym boddog Ylanguya uls torchid

-Амар ‏@PAmaraa. Архи зарах цэгүүд хаавал шаг гаарна даа.90-ээд он шиг.

-Г.Ганбат ‏@gganbat.архидалтын буруутнаар архийг шалгаруулаад хурал амжилттай үргэлжилж байна #гэнээ

bilguun ‏@Gumpaa.архигүй диско бар бол зүгээр сумын төвийн бүжиг эсвэл ахмадын нийтийн бүжиг шиг л юм болно. Залуус тийшээ очихуу гол нь

-Aviator ‏@bushcub.архины бизнесийг ад vзэх нь 17 чингэлэг спиртийн л сvнсийг дуудаж бгаа хэрэг. еер юу ч биш

Жавзмаа МӨНХЖАРГАЛ ‏@mgl_pr. Чингис нэрийг хvvхдvvддээ егдеггvй нэр нь хvндэднэгэж ахмадууд vздэг бсан. Хvнд хvндэддэг нэрээр архи, тамхи, буудал, баарыг нэрэлсээр!

Amaraaliberty ‏@amaraaliberty. Мааш олон төрлийн бизнес, урлаг соёл алкохолоор үйлчилдэг, хэрэглэдэг газрыг дагаж хөгждөг.

-Pooshig ‏@pooshig.Архийг хоргилоод эерэг дэвшил авчирсан тохиолдол тvvхэнд бдгуум

-Артгаа ‏@artanyan. 1985 онд ЗХУ-д, мөн онд Монголд архины хагас хуурай хууль гарсн.Тгд 2 ард түмэн удамшлын өвчн олж, уламар хичин болсым шүдэ.

-TsogtByambatseren ‏@tsogt_tsogt.архины хурал хйижийхаар УТААНы эсрэг хурал ч болтугай хиймээр дээ архияадын дуртай дух нь хордоо л явжийн биз утаанд бүгд хордож үхлээ ш дээ

-Tsatsral ‏@Tsa_tsaa.Архинд хордоод байгаад нь санаа зовоод хориод байх шиг бна. Харин утаанд живээд байгаадаа ямар арга хэмжээ авахын Ухаалаг Төр минь

-Лхагва ‏@Lhagva6. Архины тухай хууль батлана гэх. 76 дотор архины бизнес эрхэлдэг олон гишүүд байхад сайн хууль төрөх үү…

-khorol ‏@horol6.Архитай нь тэмцээд хэзээ ч амжилт олж байгаагүй, хоригловол нууцаар хор найруулна. Иймд хэрэглэгчийн ухамсар л мэднэ

Энэ мэт архины хууль хэлэлцэж байх зуур жиргээн дунд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга Б.Пүрэвдорж хүнд суртал гаргана гэсэн ярилцлага өгснөөрөө онцлогдов. Түүний хувьд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар энэ албанд очсон бөгөөд гадаадад ажиллаж, амьдарч байсан иргэдэд хүнд суртал гаргана гэснээрээ багагүй шуугиан тарив. Ерөнхийлөгч нь Том төрөөс ухаалаг төрлүү хэмээн уриалгыг гаргаад байхад төрийн түшээд нь хүнд суртал ярьж байгаа нь өөрөө буруу жишиг, тогтолцоо, хариуцлага тооцох шаардлагатай гэж жиргээчид шүүмжилж байлаа. Хэдийгээр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга Б.Пүрэвдорж өөрийн хүсэлтээр хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан уучлалт хүссэн ч энэ үйлдэл нь олон хүний дургүйцлийг хүргэж байсан юм.

-Танхай_эмээ ‏@Tanhai_Emee. Нөгөө хүнд сурталтай, хүрз толгойтой нөхөрт Ерөнхийлөгч сануулга өгсөн гэнэ…

-Shinebayar1024 ‏@Shinebayar1024. ХVНД суртал захиргааны зардал, ДАРГА нарыг бvр ихэсгэсэн тесев батлагдсаны МАРГААШ: УХААЛАГ тер гсннь зерчилтэй болжийн!

-Maijargal ‏@jononguud. ХVНД СУРТЛЫН шат дамжлага багасахгуй ИХЭСГЭХ тесев батлагдлаа Захиргааны зардал (хамгийнхэрэггуй) бvр нэмэгдээд тэнгэрт хадлаа!

-BatbayarBabero ‏@Bodonguud. Myangamyangan shudarga Turin alban haagchdiin neriig gutaasan uvaigui humuuseesichih yum.

-ИРГЭН Т.САЙНЖАРГАЛ ‏@Sainjargald.O.Magnaiene 2 gejadilhan holduunuud!!! TA-r toglogchid

-Номун-Эрдэнэ ‏@nnomun78. Пурэвдорж уучилж болшгуй алдаа хийсэн. Хариуцлага тооцохыг Монголчуудын холбоодууд шаардаж байна.

-S.Enkhtsetseg MGL ‏@Enkhtsetseg62. Пүрэвдорж: Ерөнхийлөгч хурдан шуурхай арга хэмжээ авч нийтэд мэдээлгсн, би тэрний дагуу мэдээлж бн гэнэ. Үг гаргах тоолондоо алдаа

Чансаа ‏@AmartuvshinD.Маш хариуцлагагүй ярьдаг шинэ дарга нартай болсон юм биз дээ #Пүрэвдорж# Магнай Өөр хэн хэн байна байлаадаа

Мөн энэ өдрийн хар бараан мэдээлүүдээс гадна хоёр сайхан мэдээлэл жиргээчдээс сайшаалын үг сонссон юм. Монгол гэрийг ЮНЕСКО-д бүртгэгдэж, мөн

Монгол уран бичлэгийг хүн төрөлхтөний соёлын өвд бүртгэгдсэн мэдээлэл олон хүнд таашаагдсан юм.

Энэ өдрийн жиргээ хүнд сурталт дарга, утаа, архины талаар хэлэлцсэн өдөр байлаа.

Тоймлосон: Цахим Болжмор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж