М.Бундмаа алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

М.Бундмаа алтан медаль хүртлээ

БНСУ-ын Чежү аралд болж буй жүдо бөхийн “Гранпри” тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа алтан медаль хүртлээ.

Гавьяат тамирчин М.Бундмаа алтан медалийн төлөө БНСУ-ын тамирчин Юн Ен Жунтай барилдаж, 4:42 минутад цэвэр ялсан юм. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр /XII.5/ эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ийн жингийн барилдаанууд боллоо.

Өнөөдөр өрсөлдсөн Монголын тамирчид:

    Эрэгтэй:

60 кг: ОУХМ Дашдаваагийн Амартүвшин, Насанжаргалын Сэр-Од
66 кг: Довдонгийн Алтансүх, Чимэд-Ёндонгийн Болдбаатар
73 кг: Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар, Ганбаатарын Одбаяр

    Эмэгтэй:

48 кг: Магсаржавын Долгоржав, Отгончулууны Анужин  
52 кг: Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа, Чинтогтохын Аззаяа
57 кг: Базаррагчаагийн Нарантуяа, Амгалангийн Саранзул
63 кг: Балдоржийн Мөнгөнчимэг

Тэмцээний эхний барилдаанд эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Д.Амартүвшин эхний хоёрдугаарт ялагдсан. Харин Н.Сэр-Од эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Хеворх Хеворняхийг ялсан. Улмаар зооны аваргын төлөө БНСУ-ын Дон Кю Хуантай барилдаж ялсан юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар тавдугаар байрт шалгарлаа. 66 кг-ийн жинд Д.Алтансүх тавдугаар байр, Ч.Болдбаатар долдугаар байр эзэлжээ. 73 кг-ийн жинд Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нар долдугаар байр эзэлсэн.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Ч.Аззаяа долдугаар байр, 63 кг-ийн жинд Б.Мөнгөнчимэг тавдугаар байр  эзэлжээ.

Маргааш эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ийн жингийн барилдаанууд болно.

Маргааш барилдах Монголын жүдочид:

    Эрэгтэй:

81 кг: Сэлэнгийн Баасандорж
90 кг: Хутагийн Цогтгэрэл
-100 кг: Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр
+100 кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр

    Эмэгтэй:

+78 кг: Одхүүгийн Жавзмаа, Гармаагийн Гантогос



Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж