Хотыг дахин хөгжүүлэх төсөл өргөн мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

Хотыг дахин хөгжүүлэх төсөл өргөн мэдүүлэв

Барилга, хот байгуулалтын сайд
Ц.Баярсайхан Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын дарга
З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Төсөлд орчин үеийн шаардлагад
нийцэхгүй болсон дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, орон сууцыг
шинэчлэн өөрчлөх, хот төлөвлөлт, газар ашиглалт, барилгажилт, тохижилтын
үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн, тэдгээрийн
оролцоотой хяналтын тогтолцоог бий болгох.  Хүн амьдрахыг хориглосон
болон хүн амьдрах эрүүл ахуй, аюулгүй байдлын нөхцөл хангахгүй болсон
барилга байгууламжуудыг дахин төлөвлөх, нэг талаас оршин суугчдын эрх
ашиг, нөгөө талаас хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх эрх зүйн орчныг бий
болгохтой холбоотой заалтууд тусчээ.

Хуулийн төсөл нь 8 бүлэг,
28 зүйлтэй бөгөөд ОХУ, Япон, БНСУ, Герман улсын хотыг дахин хөгжүүлэхтэй
холбоотой хуулийг судлан үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулахад
ашигласан байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж