Энхтайваны гүүрэн дээр хоёр машин мөргөлдөж, гурван хүн гэмтсэн ноцтой осол гарчээ. Мөргөлдсөн машин дотор гурван хүн явж байсан. Золоор тэр үед ойрхон явж байсан Шуурхай бүлэг 105-ынхан ослын газар очиж, гэмтсэн хүмүүсийг Гэмтлийн эмнэлэг рүү хүргэхээр явуулсан боловч нэг нь эмнэлэг хүрэх замд нас барчээ гэсэн мэдээлэл ирлээ. Одоо байгаа мэдээллээр бол насанд хүрээгүй хүүхэд хүнд гэмтэж, эмнэлгийн тусламж авч амжилгүй амь насаа алдсан бололтой.