Айл өрхүүдийн 33 хувь нь судалгаанд хамрагдаагүй

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

Айл өрхүүдийн 33 хувь нь судалгаанд хамрагдаагүй

Арваннэгдүгээр сарын 25-наас орон даяар эхэлсэн Өрхийн амьжиргааны төвшин тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулалт өнөөдөр өндөрлөжээ. Арванхоёрдугаар сарын 3-ны байдлаар нийт өрхийн 67 хувийг судалгаанд хамруулаад байгаа бөгөөд зарим өрх судалгаанд орохоос татгалзсан болон хойшлуулсан, мэдээлэл өгөх насанд хүрсэн хүн байгаагүй, тухайн айл эзгүй байсан зэрэг шалтгаанаар 33 хувь нь хамрагдаагүй юм байна. Тйимээс энэ сарын 9-ний өдрийг хүртэл  мэдээлэл цуглуулалтын үеэр орхигдсон, эзгүй байсан өрхүүдийг судалгаанд хамруулах самналтын ажлыг хийх ажээ. Судалгаанд Хүн ам, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, түүний харъяа хэлтсийн мэргэжилтнүүд гэхчилэн нийт  8749 хүн оролцож байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж