6.4 кг жинтэй хүү төрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

6.4 кг жинтэй хүү төрүүлжээ

Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын Жаргалант багийн иргэн 39 настай Д.Ариунжаргал 8 дахь төрөлтөөрөө аймгийн нэгдсэн эмнэлэгт 6,470 кг жинтэй хүү төрүүллээ. Эднийх 5-20 насны 3 охин, 4 хүүтэй бөгөөд 8 дахь хүү нь ийн мэндэлсэн байна. Ах эгч нар нь 4-5 кг жинтэй төрж байжээ. Эмнэлгийн номоор 6 кг-аас дээш жинтэй төрсөн хүүхдийг аварга хүүхэд гэдэг юм байна. Эх хүүхдийн бие сайн байна. Дашрамд дурдахад өнгөрсөн хавар Хөвсгөл аймагт 6 кг жинтэй хүү төрсөн юм.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж