Швейцари, Базель. Швейцарийн хүн бүр төрөөс сар бүр 2 500 франк (2 700 ам.доллар орчим) авч байх Grundeinkommen хөдөлгөөний санаачлагыг дэмжигчид ээлжит арга хэмжээгээ явууллаа. Тэд банкны хадгаламжийн өрөөнд хүн амын тоог бэлгэдсэн найман сая таван центын зоосон дээр гэрэл зураг авалтыг зохион байгуулжээ.
Аравдугаар сард мөн л төдий тооны зоосыг тэд Берн хотын Холбооны ордны талбайд цацсан байв. Grundeinkommen-ийг дэмжсэн бүх нийтийн санал асуулга явуулахад хангалттай 130 мянган хүний гарын үсгийг тэр үеэр залуус засагт гардуулсан байв.
Баталгаатай суурь орлогыг тогтоож өгөх хуулийн төслөөр Швейцарийн насанд хүрсэн иргэн бүр ажилтай, ажилгүйгээс үл хамааран сар бүр төрөөс 2500 франк авч байх ёстой гэнэ. Энэ санааг гаргагчид тийм хэмжээний орлого нь тус орны хүн бүрт өөрийгөө тодорхойлон хүссэний дагуу амьдрах боломжийг өгөх ёстой ажээ. Одоогоор энэ талаар бүх нийтийн санал хураалт явуулах тов тогтоогдоогүй байна.
Фото: Fabrice Coffrini / AFP / East News