Э.Цасчихэр нарыг огцруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

Э.Цасчихэр нарыг огцруулжээ

Увс аймгийн ИТХ-ын зургадугаар хуралдаан болж зарим асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал “Зарим төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” асуудлыг нэмэлт санал хураалтаар оруулж ирснээр Ж.Александр, Э.Цасчихэр, Д.Батсайхан нарын төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх  талаар хэлэлцсэн байна.  Ингээд ИТХ-аас  аймгийн хурлын төлөөлөгчөөс Ж.Александрыг чөлөөлж, аймгийн ИХТ төлөөлөгч Э.Цасчихэр, Д.Батсайхан нарыг огцруулсан  байна.  

Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр, ИТХ-ын дарга асан Д.Батсайхан нарт холбогдох  авлига, албан тушаалын хэргийг өнгөрөгч сард  Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцээд тус бүрийг нь 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан юм. Тэднийг төрийн алба хаагчдын таван давхар, 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгон бариулж, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн төсвийн хөрөнгөөс 120 гаруй сая төгрөг завшсан хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2011 онд  эрүүгийн хэрэг үүсгэн  хоёр жил тойрон  шалгасны эцэст дээрх шийдвэрийг гаргасан билээ. Тэднийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс огцруулсан нь шүүхийн шийдвэртэй холбоотой бололтой.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж