Сидней хотод уул уурхайн талаар уулзалдана

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Сидней хотод уул уурхайн талаар уулзалдана

Энэ сарын 21-22-нд Австралийн Сидней хотноо болох “Монголын уул уурхайн хөрөнгө оруулалт” чуулга уулзалтын талаар сонирхож Ройтерс агентлагийн сурвалжлагчид Монгол Улсаас Австрали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Жамбалдоржоос ярилцлага авсан байна. Монголын уул уурхай, эрдэс баялгын салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн болон татварын орчин, Оюутолгой, Тавантолгойн орд газрууд, Австралийн хөрөнгө оруулалт зэргийн талаар Элчин сайдтай ярилцаж, тодорхой хариулт авчээ.
Монгол Улсаас Австрали улсад суугаа ЭСЯ, “Австралийн уул уурхайн сэтгүүл” хамтран Сидней хотноо анх удаа зохион байгуулах гэж буй “Монголын уул уурхайн хөрөнгө оруулалт” олон улсын чуулга уулзалтад Австралийн уул уурхайн компаниуд, банк санхүүгийн байгууллагуудын цөөнгүй төлөөлөгчид оролцохын зэрэгцээ Монголоос Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг, Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Г.Дамба нарын төлөөлөгчид, мөн 20 гаруй бизнесийн төлөөлөгчид ирж оролцох гэж байна. Ройтерс агентлагийн Австрали дахь товчоо Чуулга уулзалтад төлөөлөгчөө оролцуулж сурвалжлага хийлгэхээр бэлтгэж байгааг Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж