Люксембургийн ерөнхий сайдаар анх удаагаа гомосексуалист тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

Люксембургийн ерөнхий сайдаар анх удаагаа гомосексуалист тодорлоо

Люксембург хотын мэр, Ардчилсан намын лидер Ксавье Беттель улсын ерөнхий сайдаар томилогдсон анхны гомо сексуэлист болсон тухай Reuters мэдээлэв.

Беттель Люксембурт ижил хүйстнүүдийн гэрлэлтийг 2014 онд хуульчлахаар амласан ба сургуулиудын шашины уламжлалт сургалтыг илүү иргэнлэг болгоно гэв.

Ерөнхий сайдаар 19 жил ажилласан Жан-Клод Юнкерийг тэр энэ суудалд сольж байна. Өмнө нь Жан-Клод Юнкер шинэ Засгийн газар байгуулахгүй гэж мэдээлсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж