“Алтайн хүдэр” компанийн жолоочид ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

“Алтайн хүдэр” компанийн жолоочид ял оноожээ

Говь-Алтай аймгийн Цээл суманд төмрийн хүдэр олборлодог “Алтайн Хүдэр” ХХК-ний хүдэр тээвэрлэх гэрээт компаний жолооч Д.Мөнхзулд 5.1 жилийн хорих ял оноожээ.

Д.Мөнхзул нь 2012  оны 12-р сарын 15-нд Алтай сумын Тулга толгой гэдэг газар 71-50 УНР улсын дугаартай Дэвү маркийн авто машин жолоодож явахдаа Ланд круйзер маркийн аютомашинтай мөргөлдөж, хоёр хүний амь насыг хохироож, хоёр хүнийг бэртээсэн юм. Энэ хэргийн шүүх хурал энэ сарын 04-нд болж, Д.Мөнхзулын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч,  5.1 жилийн  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж