Төрийн өмчийн хороонд хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

Төрийн өмчийн хороонд хүсэлт гаргажээ

Засаглалын ойлголтгүй бол ТУЗ-ийн гишүүнээс түтгэлзүүлнэ

Төрийн өмчийн хороонд хүсэлт гаргажээ

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс Төрийн өмчийн хороонд Компанийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай хүсэлт явуулсан байна. Тодруулбал, төрийн өмчит компаниудыг үр ашигтай, ил тод ажиллуулахын тулд ТУЗ-ийн гишүүдийн шалгуурыг чангатгах хэрэгтэйг албаныхан онцолсон юм. Энэ талаар Компанийн тухай хуулийн 75.8 дахь заалтад төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүдийг сонгох шалгуурт “Компанийн засаглалын сургалтад суусан байх, сертификат авсан байх” тухай тусгасан байна. Гэтэл зарим төрийн өмчит компанийн ТУЗ-ийн зарим гишүүд одоог хүртэл засаглалын талаарх ойлголтгүй, сургалтад суугаагүй байгаа ажээ. Тиймээс ТӨК-ийн хараат болон хараат бус гишүүдийг арванхоёрдугаар сарын 31-ний дотор сургалтад хамруулах арга хэмжээ авч өгөхийг ийнхүү Төрийн өмчийн хорооноос хүссэн байна.

Улсын хэмжээнд одоогийн байдлаар 98 Төрийн өмчит компани үйл ажиллагаа явуулж байна. Төрийн болон хувийн бүх компаниуд нэг хуульд захирагдах бөгөөд ашигтай, ил тод ажиллахын тулд засаглалаа сайжруулах шаардлага гарч буй. Үүний нэг илрэл болсон компанийг удирдан чиглүүлэх ТУЗ-ийн гишүүд засаглалын сургалтад сууж, сертифтикат аваагүй тохиолдолд компанийг удирдах чадваргүй гэж үзэн ТУЗ-ийн гишүүнээс нь түтгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах хууль эрх зүйн үндэслэл бий ажээ.

У.БОЛОР
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж