Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хэлэлцэх асуудалтай холбогдуулж Ардчилсан намын бүлгээс завсарлага авсан юм.
Байнгын хороогоор хэлэлцсэн сүүлийн асуудал болох Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын 2009 оны илтгэлийг хэлэлцлээ. Хүний эрхийн комиссын илтгэл нь Үндэстний цөөнхийн эрхийн хэрэгжилт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурж боловсрох эрхийн хэрэгжилт, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрхийн асуудалыг хамруулсан байсан ба энэ тухай Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэн, гаргасан тогтоолын төслийг дэмжлээ.
Б.Энхмандах