Үндэсний өдөр тутмын “Монголын мэдээ” сонины 15 жилийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн нөгөөдөр эхэлнэ. Өдөр тутмын сонинуудын хооронд болох нөхөрсөг тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй 10 баг оролцож байгаа юм. Түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 700 мянган төгрөгийн шагналтай. Харин удаалсан багууд 250-400 мянган төгрөгийн эзэн болох аж. Үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг шилдэг тоглогчийг 100 мянган төгрөгөөр урамшуулах юм байна.
О.САР