Сэтгүүлийн тоймчид жилийн шилдэг цомгоор инди-рокеруудын Arctic Monkeys «AM»-ийг сонгов. Дараагийн хоёр байранд нь рэпчин Канье Уэстийн «Yeezus» ба Queens of the Stone Age хамтлагийн «… Like Clockwork» цомгууд орлоо.
Оны шилдэг трекаар Daft Punk хамтлагийн «Get Lucky» шалгарлаа. Дараалаад Arcade Fire-ийн «Reflektor» ба Arctic Monkeys-ийн «Do I Wanna Know?» тус тус бичигдэв.
Оны шилдэг 50 цомог ба 50 трекийг NME сэтгүүл дараагийн дугаартаа нэрлэх гэнэ. Харин одоо тэдний жагсаалтыг сэтгүүлийн сайтаас үзэж болно.
Үүнээс өмнө нөлөө бүхий сэтгүүлүүд оны шилдгүүдээ нэрлээд эхэлсэн байв. «Modern Vampires of the City» хамтлагийн Vampire Weekend цомгийг Rolling Stone шилдэг гэсэн бол MOJO сэтгүүлийн шилдэг нь Билл Кэлаханы «Dream River» болжээ. Spin ба Stereogum сэтгүүлүүд өөрсдийн шилдгээр Канье Уэстийн «Yeezus» цомгийг нэрлэжээ. очли лучшим новым альбомома.
Arctic Monkeys «AM» цомог нь есдүгээр сард гарч Их Британийн үндэсний чартыг толгойлж, Америкийн Billboard 200 –гийн зургаад орсон байлаа.