Цахилгаан бараа үйлдвэрлэгч “Sharp” корпораци ухаалаг гар утасны үйлдвэрлэлээ зогсоож магадгүй хэмээн Bloomberg мэдээлжээ. Учир тус корпорацийн гаргасан ухаалаг гар утаснуудын борлуулалт тун тааруу байгаа бөгөөд цаашид ширүүн өрсөлдөөнтэй уг зах зээлд үлдэж чадна гэдэг нь эргэлзээтэй болоод байгаа юм.
Тиймээс тус корпораци ухаалаг гар утасны үйлдвэрлэлээ зогсоож, өөрийн хамгийн их борлуулалттай цахилгаан барааныхаа үйлдвэрлэлд онцгой анхаарахаар төлөвлөөд байгаа аж.
Т.БИЛГҮҮН