Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. 2013.12.03
УИХ-ын гишүүн М.Зоригт аймгийнхаа сум
багуудад ажиллаж байна Намрын налгар өдрүүд дуусч хахир хатуу өвөлтэй золгох цаг хэдийн болсон ч Сүхбаатар аймагт нэмэх 7
градусын дулаантай байна. УИХ-ын гишүүн М.Зоригт энэ сарын нэгнээс
Улаанбаатар хотоос хүлгийн жолоо залан Түвшинширээ, Уулбаян, Халзан, Баяндэлгэр, Онгон, Наран,
Дарьганга, Эрдэнэцагаан суманд өөрийн ажлаа тайлагнах,
ард иргэдийнхээ санал гомдлыг сонсохоор тойрогтоо ажиллаж байна.
Арванхоёрдугаар сарын 1-нд Түвшинширээ сумын Дөрвөн баг болон сумын төвийн багтай уулзалт хийлээ. ...
– Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлж буй иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй төрийн үйлчилгээ хүргэх ажлын хүрээнд Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа, Холбооны газраас “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ”
зорилгын дор “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАшиныг ашиглалтанд оруулж аймгуудад зэрэг нээлтээ хийлээ. Энэхүү түц машинаас
төрийн үйлчилгээний 11 төрлийн лавлагааг 24 цагийн хэдийд ч авах боломжтой болж байгаа юм.
– Баруун-Урт сумын ЗДТГ-аас өнгөрсөн 11-р сарын 31-ээс эхлэн багийн Иргэдийн хурлуудаа хийж байгаа.
Баруун-Урт сумын 9 багаас өнөөдрийн байдлаар 1, 2, 5-р багууд хурлаа хийж 2014 онд орон нутаг хөгжүүлэх сангийн
хөрөнгөөр хийгдэх ажлуудаа баталжээ.
– Аймгийн цагдаагийн хэлтсээс Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаа худалдан
борлуулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийжээ. Хадгалах хугацаа хэтэрсэн стандартын
шаардлага хангахгүй 300 литр шар айргийг хурааж устгалд оруулсан байна.
– Сүхбаатар аймгийн 40 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтоод
байна. Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 4-нд нутгийн өмнөд хэсгээр
7-нд зарим газраар хур тунадас орно. 5,7,9-ний өдрүүдэд салхи
12-14 м/с хүртэл ширүүснэ. 12-р сарын 9-нөөс хүйтний эрч чангарах төлөвтэй байна гэж аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд 2013 оны 12-р сарын байдлаар 2636 иргэн эрүүлжүүлэгджээ.
Удахгүй болох шинэ жилийн баяраар архи согтууруулах ундааг хэтрүүлэн
хэрэглэхгүй байхыг Цагдаагийн хэлтсээс анхуурууллаа.
Эх сурвалж: BBS TV