Испани нисгэгч дэлхийн аваргын нээлтийн гран-прид түрүүлж, “Феррари” энэ жил аюултай байж болохыг харуулсан ч түүнээс хойш түүний хөлөглөж байгаа F10 төмөр хөлөг бусад машинуудаас илт хоцорч эхэлсэн нь нууц биш.
Харин Канадад тэрбээр Льюис Хэмилтон, Женсон Баттон нарын араас гуравдугаарт хурдалснаар өөртөө итгэлтэй болсон байна. Тэрбээр “Дэлхийн аваргын өрсөлдөөн эргэн ирсэн гайхалтай үр дүн байлаа” гэжээ. “Туркт бид Макларэнаас 50 секунд хоцорч байсан бол энд тэргүүн байрын төлөө өрсөлдлөө. Тийм учраас бид өрсөлдөөнд эргэн ирлээ”.
Одоо Алонсо тэргүүлж, Хэмильтоноос 15 оноо дутуу дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа бөгөөд үлдсэн уралдаануудадэнэ хэвээр байвал цөөнгүй ялалт авна гэж тооцоолж байгаа аж.
Одоо тэд машинаа илүү сайжирсан гэж үзэж байгаа. Өмнөх уралдаанууд машин нь удаан байснаас биш азгүй байгаагүй гэж Алонсо хэлжээ.
“Бидний хувьд сайхан өдөр байлаа. Машин маань Канадад маш сайн байлаа. Миний хувьд ч гэсэн үр дүн сайн байна. Льюистэй өрсөлдлөө, түүнийг Питлэйнд хийсэн гайхалтай ажлынхаа үр дүнд гүйцэж түрүүллээ” гэсэн байна.
Түүнчлэн “25 оноо авах боломжтой байснаас бид хоёр байрлал алдаж, 10 оноо авлаа. Буеми зогсоход би 2,5 секунд алдсан. Питлэйнд Льюисээс 0,5 секунд хоцорсон гээд жижигхэн зүйлүүд дээр уралдааны хувь заяа шийдэгдлээ” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Ямартай ч Испани нисгэгчийн яриагаар “Феррари” өрсөлдөөнд эргэн ирлээ гэдгийг бусдад итгүүлэхийг хүсч байгаа бололтой.
Б.Ялалт
Score Studio