
Гүдгэр дэлгэцтэй бүтээгдэхүүн хэрэглэгчдийн анхаарлыг татах болсонтой холбогдуулан энэхүү шинэ загварын утсыг гаргахаар шаргуу ажиллаж байгаа аж.
Хоёр ирмэг талдаа байрлах нарийн дэлгэцүүд дээр notification, alert маягийн мэдээллүүд, мөн утсаа unlock хийх софт товч, зураг дарах болон дуудлага хүлээх товчлуур зэргийг байрлуулах аж.
2014 оны хоёрдугаар хагас гэхэд худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа ба тус компанийн бренд бүтээгдэхүүн болох "Galaxy S" цувралын дараагийн хувилбар байх бололтой.
Т.БИЛГҮҮН