Хамгийн олон хэрэглэгчтэй фейсбүүк сайт өдөр бүр нийтлэгдэж буй сая сая контентууддаа зохиогчийн эрхийн шалгуурыг тавьж ажиллахаар шинэ программ бүтээжээ.
Зохиогчийн эрхийн гэрчилгээнд бичсэнээр, шинэ программ нь текст хэлбэртэй зохиогчийн эрхийг зөрчсөн файл, цахим ном, янз бүрийн фото материалуудыг илрүүлэх юм байна.
Ингэснээр хууль бусаар хэвлэн тараагдаж буй ном, сэтгүүл бусад материалуудыг хязгаарлах боломжтой ажээ. Фейсбүүк сайтад хоногт 350 сая зураг оруулж, 10 тэрбум мэдээлэл постлогдож, 110 сая дуу хөгжмийн цомог, 1.4 сая цахим ном татагдаж байдаг гэсэн судалгаа байдаг аж.
Т.БИЛГҮҮН