
Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд 0.6 сая ам.доллар худалдан авах, 12 сая ам.доллар худалдах, 11.9 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Мөн Монголбанк өнөөдрийн арилжаанд оролцсонгүй. Харин арилжааны банкууд 83 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп, 20 сая юанийн своп хэлцэл хийх санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлжээ.
О.САР