Дэд хорооны хурал өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Дэд хорооны хурал өндөрлөлөө

Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийн талаар байнгын хороодоос гарсан дүгнэлтийг танилцуулсны дараа намын бүлгээс гаргасан саналыг танилцууллаа. Төсвийн гүйцэтгэлийн талаар МАХН-ын бүлгээс дүгнэлт гаргаагүй бөгөөд Ардчилсан намын дүгнэлтэд Төсвийн шинэчлэлээ хийх, хөгжлийн сангийн балансыг цэгцлэх зэрэг саналууд байсан бөгөөд Монгол Улсын төсөв 2005 оныхоос даруй гурав дахин тэлсэн атал зарцуулалт үр ашиг муутай байгаагаас дээрхи саналууд гарчээ. Мөн алт олборлолтод зориулж зээл өгөх нь үр дүнгүй байсан тухай, нэг жилд 44 сая литр согтууруулах ундааг үйлдвэрлэж байгаа атлаа улсын төсөвт 56 тэрбум төгрөг оруулж байгаа нь хангалтгүй гэж үзэж байгаагаа дүгнэлтэнд дурджээ. Ингээд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаараа Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2009 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцэж дууссаны эцэст санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы хуралдаанд оруулахаар тогтлоо.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж