Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэв

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэв. Ёс зүйн дэд хорооны шинэ дүрмийн дагуу тус дэд хорооны гишүүнээр УИХ дахь МАХН-ын бүлгээс гишүүн Н.Энхболд, Су.Батболд, Ц.Мөнх-Оргил нарыг, Ардчилсан намын бүлгээс гишүүн Э.Бат-Үүл, Г.Баярсайхан нарыг нэр дэвшүүллээ. Гишүүн Д.Загджав, Ч.Сайханбилэг нар УИХ-ын гишүүн, Ногоон намын дарга Д.Энхбатын нэрийг дэвшүүлэв. Байнгын хорооны хуралдаанаас дээрх зургаан гишүүнийг Ёс зүйн дэд хорооны гишүүнээр сонгож, бүрэн эрх нь дуусгавар болсон өмнөх гишүүдийг нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж