ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотод “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотод “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг гадаадад сурталчилах борлуулах суваг, зах зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын ивээл дор ОХУ-ын Эрхүү хот, Буриад улсын Улаан-Үд хотод  энэ сарын 15-20-ны өдөр “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтэст бүртгэж байгаа бөгөөд энэхүү үзэсгэлэнд оролцсоноор Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдхүүнээ хилийн чанадад таниулан сурталчлах,  борлуулах боломжтой аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж