Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгаа хийв

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгаа хийв

Жил бүрийн энэ өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон онцолдог билээ. Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгон зарласнаас хойш дэлхий даяараа тэмдэглэсээр ирсэн. Энэ жилийн хувьд “Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Эл өдрийг тохилдуулан нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвтэй хамтран дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон иргэдийн төлөөлөлтэй уулзан, судалгаа явууллаа.

Судалгаанд эхний ээлжинд 30 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулсан юм. Түүнчлэн уг судалгаагаар энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэдээс анкетын судалгаа, экспертийн сурвалжлага, фокус бүлгийн ярилцлагыг авч байгаа юм.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудлыг тэдний оролцоотойгоор тодорхойлох, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг, ашиг сонирхлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын өмнө тулгамдаж буй бэрхшээл, хүндрэлтэй асуудлыг судлахад оршиж байгаа аж.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж