IV хорооны цогцолбор байр ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

IV хорооны цогцолбор байр ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн дөрөв дүгээр хорооны цогцолбор барилгын нээлт Усан могой жилийн өвлийн дунд хөх хулгана сарын шинийн нэгний Балжиннямтай билэгт сайн өдөр боллоо.

Цогцолбор барилга ашиглалтад орсноор, хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн тасаг нэг дор төвлөрч байгаа юм. Мөн төрийн бодлогыг тухай бүрт нь иргэддээ хүргэх, иргэдийн санаа бодлыг сонсох зорилгоор хорооны цогцолбор байранд “Иргэний танхим” байгуулжээ. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, соёлтой хүргэхэд чухал ач холбогдолтой юм гэдгийг тус хорооны Засаг дарга хэлсэн үгэндээ онцоллоо.

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо нь анх 1965 онд Найрамдлын район нэртэйгээр байгуулагдаж байсан анхны хороодын нэг юм. Өдгөө эл хороонд 3980 өрхийн 15 мянга орчим иргэн амьдарч байна. Тус хороонд Хөдөлмөрийн баатар Г.Мандах,  гавьяат эмч П.Онхуудай, Ардын жүжигчин Х.Уртнасан, Л.Цэрэнпил, хүндэт донор Н.Жамц нарын олон алдар гавьяатнууд оршин суудаг. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, тус хорооны ИНХ-ын дарга П.Мандахбаяр, дөрөв дүгээр хорооны Засаг дарга Д.Оюунтуяа, УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн бие төлөөлөгч Ш.Батзориг болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Баянзүрх дүүргийн Хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж