
“Тайга” киног 35 FILMS Studio, Уран бүтээлийн 17-р нэгдэл, Nesko sound studio, NRGS intertainment хамтран бүтээж байгаа юм. Тус киноны Продюсер, Ерөнхий зураглаачаар О.Энхбаяр, Зохиолч, Ерөнхий найруулагчаар Д.Ууганбаяр ажилласан бол гол дүрд жүжигчин МУСТА Н.Ялалт тогложээ. Мөн жүжигчин Р.Баттогтох, Б.Дамдинсүрэн, МУСТА Л.Баярсайхан, МУСТА Н.Төмөрбаатар, МУСТА Цэгмид гээд чадварлаг жүжигчдийг сонгосон байгаа. Кастинг найруулагчаар “Бодлын хулгайч”, “Долоон бурхан харвадаггүй” зэрэг олон киногоороо үзэгчдийн танил болсон МУСТА Л.Таванбаяр ажилласан бол дууны найруулагч МУСТА С.Нэргүй, нүүр хувиргагч МУСТА Ц.Дэлгэр, Асс зураглаач Б.Энхтөр графикч Б.Чинзоригт нар ажилласан байна. Хөгжмийг “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат гүйцэтгэж Киноны дууг Нисванис хамтлаг дуулжээ.