![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/12/d34d7ffcda922899/d88decd586ac1ce0big.jpg)
Тус байнгын хороогоор Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах Үндсэн чиглэл, Төв банкны тухай хууль болон Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдал, үр өгөөжийг Монголбанкинд, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хороонд, Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг Үндэсний статистикийн хороонд тус тус шалган танилцаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох байсан юм. Эл асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч мөн л гишүүдийн ирц бүрдээгүйгээс болж хойшлуулж байсан билээ.