Төрийн үйлчилгээг “ТҮЦ”-нээс авна

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

Төрийн үйлчилгээг “ТҮЦ”-нээс авна

Иргэд төрийн үйлчилгээ буюу лавлагаа мэдээлэл авах гэж ажилдаа ирдэггүй, аль эсвэл цайндаа гараад таг болчихдог хүнд сурталтай төрийн албан хаагчийг хүлээж, цаг хугацаа алдаж, бухимдаж суух үе цөөнгүй тохиолддог. Тэгвэл энэ бүх асуудал, чирэгдэл болсон бухимдал дахин давтагдахааргүй болж, төрийн үйлчилгээг “ТҮЦ”-нээс авдаг боллоо.

Тодруулбал, өнөөдөр /12.04/ Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас иргэдэд үйлчлэх “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ машин”-ыг ашиглалтад орууллаа. Төрийн үйлчилгээг хөнгөвчилсөн энэхүү “ТҮЦ машин”-ыг танилцуулах нээлтийн ажиллагааг орон даяар зохион байгуулав. Нээлтийн ажиллагаанд аймаг, орон нутгийн удирдлагууд болон хэлтэс, албадын дарга менежерүүд оролцож Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ний нийтийн танхимд ТҮЦ машины нээлтийн туузыг хайчиллаа.

“ТҮЦ машин”-ы үйлчилгээ нь Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй иргэдэд хүнд сурталгүй, хүртээмжтэй төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ”  төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил юм байна.

.Энэхүү “ТҮЦ машин” нь төрийн бүхий л төрлийн үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн зургаан төрлийн лавлагаа, Татварын ерөнхий газрын дөрвөн төрлийн лавлагаа гаргах юм. Мөн аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээг хүргэнэ. Түүнчлэн өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөр хийх боломжтой  юм байна.

МУ-ын Ерөнхий сайдын 2013 оны багцаас 120 ширхэг “ТҮЦ машин” орон даяар байрших бөгөөд Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороонд 78 ширхэг, аймгийн төвүүдэд 42 ширхэг тус, тус нэмэгдэж байршсанаар улсын хэмжээнд нийт 230  “ТҮЦ машин” иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм байна. Төрийн үйлчилгээний цахим машинаас олгогдох үйлчилгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дууриалгах, хуулбарлах боломжгүй” аж.

Иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх энэхүү “ТҮЦ машин”-ны програмыг монгол инженер, програмистууд  өөрсдөө хийсэн бөгөөд Хонгконгд угсруулсан  гэдгийг албаныхан хэлж байсан. “ТҮЦ машин”-ны хэрэглээ маш энгийн тул иргэн та иргэний цахим үнэмлэхээ зааврын дагуу машинд хийх үед  дэлгэцэн дээр таны хүссэн мэдээлэл, лавлагааг авах цэс нээгдэнэ. Цэсийг дарснаар дэлгэцэн дээр таны хүссэн лавлагаа мэдээлэл гарч ирэх юм. Тэр үед лавлагаа, мэдээллийн хураамж болох 500-1000 төгрөгийг машинд хийнэ.

Хэрэв та тухайн үед бэлэн мөнгөгүй яваа бол банкны цахим картаа ашиглан төлбөр тооцоогоо хийж болно. Мөн энэхүү машинаар Төрийн байгууллагууд болон яам, тамгын газруудад хандан санал хүсэлтээ илгээж болох юм байна.Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж чадсан энэхүү машин ашиглалтад орсноор иргэний цахим үнэмлэх, банкны виза карт шиг ашиглагдана гэж хэлж болно.

“ТҮЦ машин”-ыг та Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК /хобооны газрын/ 1 давхарын үйлчилгээний зааланд хүрэлцэн ирсэнээр ашиглах боломжтой гэж Баянхонгор аймгаас мэдээлэв.

Иргэд төрийн үйлчилгээ буюу лавлагаа мэдээлэл авах гэж
 ажилдаа ирдэггүй, аль эсвэл цайндаа гараад таг болчихдог хүнд сурталтай
төрийн албан хаагчийг хүлээж, цаг хугацаа алдаж, бухимдаж суух үе цөөнгүй
тохиолддог. Тэгвэл энэ бүх асуудал, чирэгдэл болсон бухимдал дахин
давтагдахааргүй болж, төрийн үйлчилгээг “ТҮЦ”-нээс авдаг боллоо.

.  Тодруулбал, өнөөдөр Мэдээллийн
технологи, шуудан, харилцаа
холбооны газраас иргэдэд үйлчлэх “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу
“ТҮЦ машин”-ыг
ашиглалтад орууллаа. Төрийн үйлчилгээг хөнгөвчилсөн энэхүү “ТҮЦ
машин”-ыг
 танилцуулах нээлтийн ажиллагааг орон даяар зохион байгуулав. Нээлтийн
ажиллагаанд аймаг, орон нутгийн удирдлагууд болон хэлтэс, албадын дарга
менежерүүд оролцож
Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ний нийтийн танхимд ТҮЦ машины нээлтийн
туузыг
хайчиллаа.

“ТҮЦ машин”-ы үйлчилгээ нь Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй иргэдэд хүнд
сурталгүй, хүртээмжтэй төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор Мэдээллийн технологи,
шуудан, харилцаа холбооны газраас “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ”  төслийн
хүрээнд хийгдэж байгаа ажил юм байна.

.Энэхүү
“ТҮЦ машин” нь төрийн бүхий л төрлийн үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар
иргэний бүртгэлийн зургаан төрлийн лавлагаа, Татварын ерөнхий газрын дөрвөн
төрлийн лавлагаа гаргах юм. Мөн аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээг хүргэнэ.
Түүнчлэн өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөр хийх
боломжтой  юм байна.

МУ-ын Ерөнхий сайдын 2013 оны багцаас 120 ширхэг “ТҮЦ
машин” орон даяар байрших бөгөөд Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг,
хороонд 78 ширхэг, аймгийн төвүүдэд 42 ширхэг тус, тус нэмэгдэж
байршсанаар улсын хэмжээнд нийт 230  “ТҮЦ машин”
иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм байна. Төрийн үйлчилгээний цахим машинаас
олгогдох үйлчилгээ нь Улсын
бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор
баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар
дууриалгах,
хуулбарлах боломжгүй” аж.

Иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх энэхүү “ТҮЦ
машин”-ны програмыг монгол инженер, програмистууд
 өөрсдөө хийсэн бөгөөд Хонгконгд угсруулсан  гэдгийг албаныхан хэлж
байсан. “ТҮЦ машин”-ны хэрэглээ маш энгийн тул иргэн та иргэний цахим үнэмлэхээ зааврын дагуу
машинд хийх үед  дэлгэцэн дээр таны хүссэн мэдээлэл, лавлагааг авах
цэс нээгдэнэ. Цэсийг дарснаар дэлгэцэн дээр таны хүссэн  лавлагаа мэдээлэл
гарч ирэх юм. Тэр үед лавлагаа,
мэдээллийн хураамж болох 500-1000 төгрөгийг машинд хийнэ.

Хэрэв та тухайн үед бэлэн мөнгөгүй яваа бол
банкны цахим картаа ашиглан төлбөр тооцоогоо хийж болно. Мөн энэхүү машинаар
Төрийн байгууллагууд болон яам, тамгын
газруудад хандан санал хүсэлтээ илгээж болох юм байна.Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж чадсан энэхүү
машин ашиглалтад орсноор иргэний цахим үнэмлэх, банкны виза карт шиг
ашиглагдана гэж хэлж болно.

“ТҮЦ машин”-ыг та Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК /хобооны
газрын/ 1 давхарын үйлчилгээний зааланд хүрэлцэн ирсэнээр ашиглах боломжтой.

– See more at: http://zasag.mn/m/bayankhongor/view/3864#sthash.uJ9rHRQS.dpuf

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж