үед МУБИС-д шинээр элсэж буй оюутнуудын ерөнхий шалгалтын оноо
хангалтгүй, цаашлаад тус сургуулийг төгсөн гарч байгаа залуу багш нарын
мэдлэг болон харилцаа доголдолтой гэх мэтчилэн шүүмжлэл тус
сургуулийнханд дуулдах болжээ. Тэгвэл тус сургуулиас энэхүү
шүүмлжлэлийг арилгах үүднээс энэ хичээлийн жилээс эхлэн хүүхдүүдийн
авсан элсэлтийн шалгалтын оноог сургалтын төлбөртэй уялдуулж,
өөрчлөлт хийж байгаа аж. Ингэхдээ эхний ээлжинд тус сургуульд 650 ба
түүнээс дээш оноотой элсэн суралцаж байгаа оюутнуудын сургалтын
төлбөрт 70-100 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа аж.
Энэхүү журмыг
Засгийн газрын 181 дүгээр тогтоолын дагуу гаргасан гэнэ. Уг журамд
хамрагдсан оюутнуудын тухайд хэрвээ 650-700 оноотой бол сургалтын
төлбөрийн 70 хувь, 750 ба түүнээс дээш оноотой бол сургалтын төлбөрийн
100 хувийн хөнгөлөлтөд хамрагдаж байгаа аж.
МУБИС-д өнгөрсөн оны
байдлаар 650-иас дээш оноотой 419 хүүхэд элсэн орж байсан байна. Харин
энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ хичээлийн жилд ийнхүү өндөр
оноотой элсэн суралцах оюутны тоо 982 буюу хоёр дахин өссөн байна.
Уг
хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж Монгол Улсын Боловсролын их
сургуулийн сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал
Д.Мөнхжаргалаас цөөн асуултад хариулт авлаа.
-МУБИС энэ
хичээлийн жилээс эхэлж 650-иас дээш оноотой элсэн орсон оюутнуудад
сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн үр дүн
нь хэр байна вэ?
-Ер нь бидний харж буйгаар энэ жил элсэн орсон
нэгдүгээр курсийн оюутнуудын нийгмийн үйл ажиллагаанд оролцож байгаа
байдал, тэдний хичээлдээ хандах хандлага, идэвхид ахиц гарч ирж байгаа.
Мэдээж шууд ахиц гарч байгаа гээд хэлчих нь оновчгүй л дээ. Гэхдээ энэх
талын мэдээллийг тодорхой дүнтэйгээр улирлаар нь гаргадаг юм.
Тэгэхээр яг одоо биелэлт ийм байна гэсэн өөр тодорхой мэдээлэл одоогоор
алга байна.
-Уг хөтөлбөрт 650-иас дээш оноо авсан бүх хүүхэд хамрагдаж чадаж байгаа болов уу?
-Үүнд
650 ба түүнээс дээш оноо авсан бүхий л оюутан хамрагдаж байна.
Нөгөөтэйгүүр ирээдүйд чанартай боловсон хүчин бэлтгэхийн тулд ийм арга
хэмжээ авч болдог гэдгийг нэг жишээ болж чадаж байна. Түүнээс гадна
ганцхан эдгээр оюутанд хандах биш, сурлагын дүнгээр арай доогуур бусад
оюутанд өөрийгөө илэрхийлэх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй.
Тиймээс энэ дагуу хэд, хэдэн хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс
хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, энэ хичээлийн жилээс яриа,
бичгийн соёл гээд хичээл шинээр үзэж эхэллээ. Уг хичээлийг зарим хүн
дээд сургуулийн оюутанд орох шаардлагагүй гэж болох юм. Гэвч одоогийн
бодит байдалтай уялдуулан тус хичээлийг оруулах нь зүйтэй гэсэн
шийдвэрийг гаргасан юм шүү дээ. Энэ хичээл орсноор мөн л оюутанд
өөрийгөө бусдад зөв илэрхийлэхэд туслах юм. Учир нь сургууль өндөр
оноотой хүүхдүүдийг элсүүлчихээд сургалтынхаа чанарт өөрчлөлт хийх
хэрэгтэй шүү дээ.
-Тус сургуульд элсэгчдийг энэхүү хөнгөлөлтөд
хамруулснаар төгсөж байгаа боловсон хүчний чанарт үнэхээр нөлөөлж чадна
гэж та үзэж байна уу?
-Чадна гэж үзэж байгаа. Гэхдээ ингэхийн тулд
хамгийн эхэнд элсэлтийн ерөнхий шалгалтыг үнэн шударгаар явуулах.
Хэрвээ элсэлтийн ерөнхий шалгалт үнэн зөв гараагүй тохиодолд нөгөө
бидний үндэслэл болгож буй шалгалтын оноо маань худлаа болно шүү дээ.
Бид үүнтэй холбоотой судалгааг жил болгон хийдэг. Тухайлбал, ерөнхий
шалгалтын онооны зөрүү хэр байна, ямар нэгэн алдаа гарсан эсэх гэх
мэтчилэн. Ингээд эхний ээлжинд элсэгчдэдээ анхаарал тавьж байна. Үүний
дараагаар бид үнэхээр багш мэргэжлээр ажиллах чин эрмэлзэлтэй, авьяастай
хүүхдүүдийг элсүүлж тэднийг чадавхижуулахад чиглэнэ. Үүнтэй
уялдуулан “Багш сонгон” гаргана гэж төлөвлөж байгаа.
-Багш хүнд нэн түрүүнд тавигдах шаардлага бол харилцааны асуудал байдаг. Энэ тал дээр шинэ хөтөлбөр гаргаж байгаа юу?
-Энэ
бол залуу багш нарт тохиолддог асуудлын нэг байдаг. Тэгэхээр бид шинэ
хүний нөөцөө сайжруулахын тулд мөн харилцааны тал дээр анхаарал
хандуулан ажиллаж байна. Манай сургууль энэ хичээлийн жилээс эхэлж,
“Харилцааны сэтгэлзүй” хичээлийн хөтөлбөрийг шинээр төлөвлөгөөнд
оруулахаар боловсруулалтынхаа шатанд явж байна. Нөгөөтэйгүүр нэгдүгээр
курсийн оюутнуудад зориулж “Хүний хөгжил төлөвшил” гэх шинэ хичээлийн
хөтөлбөрийг боловсруулж байгаа. Уг хичээлийг орсноор оюутнууд үүнээс
суурь мэдлэг оолж авах юм.
Энэ талаар тус сургуулийн нэгдүгээр курсийн оюутнууд ийн ярьсан юм.
/Монгол хэл, англи хэлний нэгдүгээр курсийн оюутан/
-Би
Архангай аймгаас ирсэн. Энэ сургуульд 788 оноогоор элсэн орсон байгаа.
Миний хувьд тус сургуульд суралцаж байгаа нэг ололттой тал нь энэхүү
сургалтын төлбөрийн хөнгөлөлт гэж ойлгодог. Ингэхдээ тус хөтөлбөрийн
дагуу 100 хувь хөнгөлөлтөд хамрагдсан юм. Би сургуулиа төгссөны дараа
хэд, хэдэн сургуулийг судалж үзэж байсан. Манай сургуулийн тухайд бусад
сургуулийг бодвол суралцах орчин илүү сайн гэж боддог. Жишээ болгоход
одоо хэрэгжиж байгаа хөтөлбөрийг хэлж болох юм. Энэхүү хөтөлбөр нь
сургуулийн оюутнуудыг цаашид илүү сайн суралцахад хамгийн том
урамшуулал гэж хэлмээр байна. Энэ нь ялангуяа малчин айлын, манайх шиг
олуулаа амьдардаг гэр бүлд ч томоохон дэмжлэг болж өгсөн.
/Дорно дахины тэнхимийн Япон хэлний ангийн оюутан/
-Миний
ерөнхий шалгалтын оноо 681. Тиймээс сургалтын төлбөрийн 70 хувийн
хөнгөлөлтөд хамрагдаж байгаа. Одоогоор тэтгэлгээ авч амжаагүй л байна.
Гэхдээ удахгүй орж ирнэ гэсэн. Энэхүү мөнгө ороод ирвэл сургалтын
төлбөрийнхөө 70 хувийг сургууль буцаан олгох юм билээ. Үүнээс гадна
энэхүү төлбөр хөнгөлснөөр надаас гадна олон хүүхдэд сурах боломж олгож
байна гэж бодож байна. Өнөөдөр хувийн сургуулийн сургалтын төлбөр гэхэд л
нэг сая төгрөг давчихсан байгаа. Ийм үед энэ хөнгөлөлтөд хамрагдана
гэдэг үнэхээр том урамшуулал юм.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин