Тэдгээр иргэд “Сонгуулийн хууль зөрчин мөнгө тараасан нь нотлогдсон тул бидэнд СЕХ–ноос нэг сая төгрөг өгсөн. Гэтэл гол буруутан болох Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлсээр байгаа юм ямар учиртай юм бэ. Иймд бид СЕХ-ноос тодорхой хариу өгөх хүртэл Улаанбаатараас явахгүй. Ард амьдрал хэцүүдэж байна. Бичгийнхээ хариуг авах гэж ирээд долоо хонолоо. Энэ даваа гаригт хариуг өгнө гэсэн ч өгсөнгүй. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй уулзуулахгүй, биднийг дотогшоо нэвтрүүлэхгүй байна. Өглөө ирж суугаад орой буцаж буй хэрнээ Ч.Содномцэрэнтэй уулзаж чадахгүй юм.
Төрийн бус байгууллагын төлөөлөл “СЕХ шүүхийн шийдвэрийг үндэслэн шударга 13 иргэнд сонгуулийн хуулийн дагуу хүн тус бүрт нэг сая төгрөг өгсөн боловч ар талын захиалагчдад өнөөг хүртэл хүрч арга хэмжээ авахгүй байгааг юу гэж ойлгох вэ. Нэгэнт хууль зөрчигдсөн бол хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан хүмүүсээс үл хамааран шийдвэрлэх нь СЕХ-ны үндсэн үүрэг. Иймд СЕХ үндсэн үүргээ биелүүлэхийг хатуу шаардаж байна” гэх шаардлагыг хүргүүлж байгаа гэсэн байна.
ТББ-ынхан Увсын иргэдийг дэмжинэ гэв
Монголын иргэд, сонгогчдын нэгдсэн холбоо, Сонгогчдын эрх ашгийг хамгаалах урагш дэвших холбоо төрийн бус байгууллагынхан болон Увс аймгийн малчин иргэд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Э.ЭHX