Н.Энхболд: АН ирцээ бүрдүүл

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

Н.Энхболд: АН ирцээ бүрдүүл

Энэ долоо хоногт хуралдах байсан хоёр ч  Байнгын хорооны хуралдаан “Ирц бүрдээгүй” шалтгаанаар хойшлоод байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Ирц бүрдэхгүй байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл. МАН-ын бүлгийн зүгээс ирцээ бүрдүүлэх шаардлагыг олонхийн бүлгэд тавьсан. Олонхи бүх зүйл дээр хариуцлага хүлээх гээд байгаа бол тэгэх л ёстой. Ирц бүрдүүлэх асуудалд хүртэл хариуцлагатай хандах ёстой. Цөөнх бол ирц бүрдүүлдэг, тэгсэн хойноо ажлыг нь бүтээж өгдөг ийм байгууллага биш. Олонхи ирцээ бүрдүүлэхгүй бол цөөнх хуралд орохгүй байж болно. Ер нь ийм бодлогыг барина гэж бодож байгаа” гэлээ.

Өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан  ч гишүүд хуралдаа бүрэн  ирээгүй юм. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр зургаан гишүүнтэй  хуралдсан ч Мөрдөх албаны тухай хуулийн төслийг хойшлуулах саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг гаргасан учраас хэлэлцүүлэг   долоо хоногоор хойшлоод байгаа билээ. Харин өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан хойшилсон билээ. Шалтгаан нь мөн л ирц бүрдээгүйтэй холбоотой.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж