Газрын алба авлигад өртөмтгий салбараар тодорчээ

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

Газрын алба авлигад өртөмтгий салбараар тодорчээ

АТГ-аас "Хууль дүрэм бодит амьдрал" сэдэвт дугуй ширээний ярилцлагыг өнөөдөр хийлээ. Хэлэлцүүлэгт Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, АТГ-ын дарга Н.Ганболд болон АНУ-ын Азийн сан, Сант Марал сан, Мэрси Кор олон улсын байгууллагын төлөөлөл, орон нутгийн Төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцжээ.

Энэ үеэр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр АНУ-ын Азийн сангаас явуулсан “Авилгын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох” сэдэвт судалгаагаар авилга харьцангуй буурсан гэх дүгнэлт гарсан талаар танилцууллаа. Хэлэлцүүлгээр авилга, ашиг сонирхлын талаар мэдээлэл хийж, орон нутгийн төрийн байгууллага болон иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал шүүмжлэлийг сонссон юм. АТГ авилгад өртөмтгий салбараар Газрын алба, Худалдан авах ажиллагааны байгууллага, Хууль сахиулах байгууллагуудыг нэрлэж байна. Тиймээс АТГ-аас авилгад өртөмтгий байгууллагад авилгын эсрэг хууль, тогтоомж, гарын авлага хүргүүлжээ. Мөн ирэх оноос тэдгээр байгууллагуудад шаталсан сургалт явуулахаар төлөвлөсөн байна. Мөн УИХ-ын гишүүдэд зориулсан авилгаас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай гарын авлага гаргаж гишүүн, түүний туслах, зөвлөхүүдэд хүргүүлсэн байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж